• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эмэгтэйчүүдийн ажлын байрны эрх тэгш байдлыг анхаарав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-09 15:45:20
8-нд НҮБ-ын төв байранд үйл ажиллагаа зохиож, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв. Энэ оны гол сэдэв бол "Цаг ямагт өөрчлөгддөг ажлын байран дахь эмэгтэйчүүд: 2030 он гэхэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг биелүүлнэ" гэсэн болно.

Мөн өдрийн үйл ажиллагаа Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны Асрамжийн зөвлөлийн хурлын танхимд болов. НҮБ-ын Ерөнхий ассамбелейн 71-р чуулганы дарга Петер Томсен хэлсэн үгэндээ: 2030 он гэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг биелүүлье гэвэл, одоо бодит үйл ажиллагаа явуулж, хууль, нийгэм, ажлын байран дахь эмэгтэйчүүдийн тэгш эрх ашгийг ахиулан хамгаалж, боловсрол, ажлын байраар хангагдах тухай эмэгтэйчүүдийн боломжийг өргөжүүлж, ажлын байранд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг дутагдлыг засахыг уриалж байна гэжээ.

Кенид айлчилж буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хэлсэн үгэндээ: Эмэгтэйчүүдийн эрх ашиг бол хүний эрхийн нэг хэсэг юм. Бүсгүйчүүд болон эмэгтэй хүүхдийн эрх чадавхыг нэмэгдүүлэх нь түүний эрх ашгийг хамгаалах, түүний нөөц хүчийг гүйцэд дайчлахыг баталгаажуулах цорын ганц зам юм. Хүйсийн эрх тэгш байдлыг биелүүлэх нь дүүрэг, нийгэм, эдийн засаг бүх талаар хэвийн байдлаар эргэлдэхэд шинэчлэлийн чухал нөлөө болох юм гэжээ.

Америкийн эмэгтэй жүжигчин, НҮБ-ын эмэгтэйчүүдийн газрын сайн санааны элч Анне Хасавай тус үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ: Эмэгтэйчүүд гэр бүлдээ хүнд ачаа үүрч буйг анхаарч, төрсөн тохиолдолд цалинтай урт хугацааны амралт өгөх, үр хүүхдээ бойжуулахад нь дэмжлэг үзүүлэхийг уриалж байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе