• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Малын сэгийг байгальд халгүй зохицуулах анхны төв Түвдэд туршилтын журмаар ажиллаж эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-09 10:05:39
Сычуань мужийн түвд үндэстэн, Чян үндэстний өөртөө засах Абар жөүгийн Хун-Юань шянь дахь малын сэгийг байгальд халгүй зохицуулах төв 8-ны өдөр тоног төхөөрөмжөө тохируулан шалгаж туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ нь Хятадын Түвдийн өөртөө засах оронд ажиллуулж буй малын сэгийг байгальд халгүй зохицуулах анхны төв юм байна.

Хун-Юань шянь Хөхнуур-Түвдийн өндөрлөгийн зүүн өмнөд хэсэг, Сычуань мужийн баруун хойд хэсэгт далайн түвшнээс 3400 м өндөрт оршдог. Мал аж ахуй бол тус шяний эдийн засгийн тулгуур бөгөөд одоогийн байдлаар тус шяний нутагт 1 сая гаруй сарлаг тэжээж үржүүлж байгаа аж. Олон жилийн турш, өндөрлөг нутгийн эрс тэс уур амьсгал, өвчин эмгэг зэрэг шалтгааны улмаас малын үхэж хорогдсон хэмжээ 3 орчим хувьд хүрдэг болохоор, малын сэгийг хэрхэн зохицуулах нь тус шяний тариачид малчдад тулгамдсан бодит асуудал болоод байна.

Энэ асуудлыг зохицуулахын тулд, Хун-Юань шянь 2016 онд Шиньжяны Илинь Люйчэн хүрээлэн буй орчны хамгаалалтын хязгаарлагдмал хариуцлагатай компанитай хамтран ажиллаж, 27 сая юаний хөрөнгө оруулан 40 мянган толгой малын сэгийг байгальд халгүй зохицуулах системийг байгуулж эхэлжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе