• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк, Хятадын худалдааны харилцааны үндэс суурийг бэхжүүлэхийг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-09 16:02:57

Америк, Хятад хоёр орны Засгийн газар, худалдааны нийгэмлэгүүд нягт хамтран ажиллаж, худалдааны харилцан өгөөжтэй, харилцан ашигтай харилцааны үндэс суурийг бэхжүүлэн, худалдааны харилцааг баталгаажуулах явдал бол Америк, Хятадын харилцааны тогтвортой хөгжлийн дорвитой тулгуур юм гэж гэж Америк-Хятадын худалдааны бүх Америкийн хороо 8-ны өдөр уриалжээ.

Америк-Хятадын худалдааны бүх Америкийн хороо мөн өдөр мэдэгдэл гаргаж, Америк, Хятад хоёр орны Засгийн газар түргэн арга хэмжээ авч, олон давхаргын харилцаагаа эрчимжүүлэх ёстой гэж тэмдэглэсэн бөгөөд Америкийн арилжаа, тооцоо, байгаль орчинд халгүй банк санхүүгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зэрэг идэвхтэй санаачилгаас эхлүүлэн, улам олон арга хэмжээ авч хоёр орны харилцааны итгэлцлийг нэмэгдүүлэхийг санал болгожээ.

Үүнээс гадна, худалдааны саад бэрхшээлийг багасгах, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн худалдааны жишгийг хэрэгжүүлэх, худалдааны ивээх үзлээс зайлсхийх, бодлогын ил тод байдлыг дээшлүүлэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг чангатгах зэрэг талаар улам олон чухал ахиц гаргахыг хоёр орны Засгийн газарт хандан Америк, Хятадын худалдааны бүх Америкийн хороо хүссэн байна./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе