• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх Женевийн шинэ ээлжийн хэлэлцээ болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-09 16:25:08
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элч Де Мистура 8-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хэлэхдээ: Сирийн асуудлаарх Женевийн шинэ ээлжийн хэлэлцээг энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байна гэжээ.

Аюулгүйн зөвлөл мөн өдөр хаалттай хуралдаж, Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээний ахицын тухай Де Мистурагийн тайланг сонсжээ. Энэ хурлын дараа Де Мистура хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ: Одоогийн зорилт бол энэ сарын 23-нд шинэ ээлжийн хэлэлцээ буюу Сирийн асуудлаарх Женевийн энхийн 5 дахь хэлэлцээг эхлүүлэх явдал юм. Шинэ ээлжийн хэлэлцээг өнгөрсөн хэлэлцээний үндсэн дээр дамаар хэлэлцэх аргаар зохион явуулна гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе