• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-ын иргэд "THAAD"-ыг эсэргүүцэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-09 10:15:01

БНСУ-ын Гюнсанбукдо Сюнжо-гун болон Гимчюн бол пуужингийн эсрэг "THAAD" системийг суурилуулахаар тохируулсан газар юм. 8-ны өдөр эдгээр хотын иргэд орон нутагтаа жагсаж эсэргүүцэх үйл ажиллагаа зохион байгуулан, пуужингийн эсрэг "THAAD" системийг БНСУ-д оруулахыг эрс эсэргүүцэв.

Мөн өдрийн үдээс хойш Сюнжо-гуны тэмцлийн хороо зэрэг иргэний байгууллагуудын хэдэн зуун иргэд "THAAD" -ыг суурилуулах Сюнжо-гуны Lotte golf-ын талбай орчим жагсаж, "THAAD -ыг авахгүй, энх тайвныг авна" гэх зэрэг уриа хашхирч, "Хятад улсад аюул заналхийлэл болсон Lotte golf-ын талбайг эсэргүүцнэ" хэмээх үсэгтэй далбааг өргөн, golf-ын талбай руу алхаж, БНСУ-ын засгийн газар "THAAD" -ыг суурилуулах үйл явцаа даруй зогсоохыг уриалсан байна.

Пуужингийн эсрэг "THAAD" системийн тоног төхөөрөмжийг 6-ны орой Сөүлээс өмнө 70 километрт буй БНСУ-ын Үсанд суугаа Америкийн агаарын цэргийн баазад хүргэсэн гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэж байсан юм. БНСУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, БНСУ-д хүрсэн тоног төхөөрөмжид хоёр хөөргөх тавиур бий. Бусад нь нэгээс хоёр сарын хугацаанд БНСУ-д хүрч ирнэ. Холбогдох үйл явцыг гүйцэтгэснийхээ дараа Сюнжо-гуны golf-ын талбайд байрлуулах бөгөөд хамгийн хурдандаа 4-р сараас эхлэн ажиллах боломжтой юм байна.

Тус баазын засварын ажил өндөрлөхөөс өмнө БНСУ, АНУ "THAAD" -ын тоног төхөөрөмжийг БНСУ-д зөөвөрлөж авчирсан нь БНСУ-ын иргэдийг хамгаалахын төлөө юм уу эсвэл түүний ард улс төрийн ямар нэг зорилго байна уу гэдэг нь эргэлзээтэй байна гэж БНСУ-ын хэвлэлийнхэн мэдээлж байна. "Ханкюрех" 8-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, БНСУ, АНУ-ын засгийн газар "THAAD"-ыг байрлуулах нь хариуцлаггүй үйл ажиллагаа юм . "THAAD"-ыг байрлуулахаа даруй зогсоохыг уриалж байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе