• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын тайлан: Америкийн цагдаа Африк удамтай хүнийг буудсан нь арьсны өнгөөр ялгавралах терроризмтэй адил юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-09 16:38:44

Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 9-нд нийтэлсэн "2016 оны Америкийн хүний эрхийн тэмдэглэл"-д, Америкийн арьсны өнгөөр ялгаварлах байдлыг НҮБ хатуу зэмлэж байна гэсэн бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тайлангаас эш татаж тэмдэглэжээ. НҮБ-ын тайланд: "Цагдаа Африк удамтай хүнийг буудаж амийг нь хороосон явдал, сэтгэл санааг нь шархлуулсан байдал нь урьд хууль бусаар тамлаж амийг нь хороож байсан арьсны өнгөөр ялгаварласан терроризмын үйл ажиллагааг санагдуулна. Үндэсний хүчирхийллийн үйл ажиллагаагаа хуулиар шийтгэхгүй байгаа учраас одоогийн хүний эрхийн хямрал болж байна. Онц арга хэмжээ авч шийдвэрлэх хэрэгтэй" гэж тэмдэглэж байснаас эш татсан юм.

Хүний эрхийн тэмдэглэлд тус тайлангаас эш татаж тэмдэглэхдээ: Шорон дахь Африк удамтай эрэгтэйчүүд цагаан арьстан эрэгтэйчүүдийн 5.9 дахин байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн энэ үзүүлэлт 2.1 дахин их байна. Африк удамтай хүн Америкийн хүн амын 14 хувийг л эзэлдэг боловч холбооны болон муж улсуудын гэмт хэрэгтний нийт хэмжээний 36 хувийг эзэлж байна. Африк удамтай хүмүүсийг хар багаас нь гэмт хэрэг үйлдэх аюултай гэж үздэг бөгөөд ялтай гэж төсөөлөх боломж ихтэй юм. Африк удамтай хүмүүсийг эрүүгийн хэргээр хатуу шийтгэх боломж цагаан арьстнаас илүү, ялангуяа цаазаар аваачих тохиолдол бүр илүү байдаг гэжээ.

Африк удамтай хүмүүст боловсрол, эм эмчилгээ, орон сууц, ажлын байраар хангах зэрэг талд эрх тэгш бус байдал ноцтой оршиж байгаа бөгөөд Африк удамтай нийт 10 сая хүний 36 хувь нь ядуу, 12 хувь нь туйлын ядуу байгаа юм. 2015 оны байдлаар, Америкийн 500 гаруй мянган тэнүүлч хүмүүсийн 40.4 хувь нь Африк удамтай байна гэж тус тайланд тэмдэглэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе