• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Берлиний олон улсын аялал жуулчлалын яармаг нээгджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-09 10:56:34

Синьхуа агентлагийн мэдээ: Берлиний олон улсын аялал жуулчлалын 51 дэх яармаг 8-нд нээгдэж, 184 улс орны 10 мянга гаруй байгууллага оролцээ.

Ботсван улс энэ жил албан ёсны түншээр яармагт оролцож, нийт 39 аж ахуйн нэгж байгаль экологи, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Яармагт оролцож байгаа Хятадын аж ахуйн нэгжүүдийг АЖЯ удирдан, Шанхай, Жежян, Тяньжинь, Хүнань, Шаньдүн, Шиньжян, ӨМӨЗО, Шаньши зэрэг муж, ӨЗО-ны 39 гаруй байгууллага, аж ахуйн нэг багтжээ. Яармагийн хугацаанд Хятад улс Хятадын Үшү, ятга, цайлах ёс зэрэг тоглолт үзүүлбэр бэлджээ.

Мэдээллээс үзэхэд, Хятад улс нэгэнт жуулчлалын гурав дахь том улс болж, жуулчдын эх сурвалжаараа дэлхийд тэргүүлж, мөн дотоодын аялал жуулчлалын хамгийн том зах зээлтэй орон болсон байна.

\Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе