• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистаны цэргийн эмнэлэг халдлагад өртөж, 30 гаруй хүн амиа алджээ

CRI       (GMT+08:00) 2017-03-09 09:48:59

Афганистаны батлан хамгаалах яам 8-нд мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Афганистаны нийслэл Кабулын нэг цэргийн эмнэлэг мөн өдөр халдлагад өртсөний улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан байна гэжээ.

Уг мэдэгдэлд: Энэ халдлагыг 4 хүн үйлдсэн байна. 8-ны үдээс өмнө нэг этгээд эмнэлгийн өмнө хаалганд дэлбэрэлт үүсгэсний дараа нөгөө 3 этгээд эмчийн хувцас өмсөн эмнэлэгт орж хүмүүсийн зүг буудсан байна. Эмнэлгийн хамгаалагч болон Афганистаны аюулгүй байдлын цэрэг дайралт хийсэн хүмүүстэй буудалцсан байна гэжээ.

Хэт даврагч "Исламын улс" бүлэглэл тус хэргийг үйлдсэн гэж мэдэгджээ. НҮБ-аас Афганистанд суугаа тусламж үзүүлэх төлөөлөгч мэдэгдэл нийтэлж халдлагын хэргийг зэмлэн буруушаасан байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе