• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Афганистаны дүрвэгсдэд 1 сая ам.долларын тусламж олгов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-10 15:50:25

НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхлэх Дээд Комиссарын Газар 9-ний өдөр Афганистаны нийслэл Кабул хотноо Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн туслалцааны шугамаар Афганистаны нутаг дахь дүрвэгсдэд олгосон 1 сая ам.долларын бэлэн мөнгөний тусламжийг хүлээн авах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Мөн өдөр НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхлэх Дээд Комиссарын Газрынхан дулаан хөнжил, газын сав/торх/ зэрэг өвлийн хэрэглээний эд барааг орон нутгийн дүрвэгсдийн 330 гаруй өрхөд хүргэж өгчээ. Холбогдох гэрээний дагуу, НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхлэх Дээд Комиссарын Газар Хятадын Засгийн газрын нэрийн өмнөөс эд бараа худалдан авалт, бараа тээвэр, бараа хуваарилалт зэрэг бодит ажлуудыг хийж, тусламжийн эд барааг дүрвэгсдэд хүргэж өгөх болно.

БНХАУ-аас Афганистан улсад суугаа элчин сайд Яо Жин, Афганистаны Дүрвэгсэд, Буцаан Авах Яамны сайд Сайед Балки, Дүрвэгсдийн Асуудал Эрхлэх Дээд Комиссарын Газраас Афганистанд суугаа хэрэг эрхлэх газрын хариуцлагатан Фассиа Абдуллах нарын хүмүүс мөн өдрийн ёслолын арга хэмжээнд оролцов.

Элчин сайд Яо Жин, Афганистанд үүнээс өмнө цас зэрэг байгалийн эрс тэрс гамшигт тохиож, дүрвэгсэд болон гэр оронгүй хүмүүсийн амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Хятадын Засгийн газар, ард түмэн үүнд сэтгэл эмзэглэж, Афганистанд тусламж олгон өнөөгийн тулгарч буй хүмүүнлэгийн хямралыг намжаахыг хүсэж байна гэлээ.

Сед Балки, энэ тусламж нь хоёр орны Засгийн газар, ард түмэн хоорондын найрсаг сэтгэлгээг харуулж байгаа юм. Тусламж олгосон Хятадын Засгийн газарт би Афганистаны Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр талархал дэвшүүлж байна гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе