• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын төв банк хэт чөлөөтэй валютын бодлогоо үргэлжлүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-10 10:09:59
Европын төв банк 9-нд валютын бодлогын тухай ээлжит хурал хуралдуулж, Евро бүсийн гурван гол хүүг хэвээр байлгахаар тогтлоо. Үүнд Евро бүсийн гол хүүг тэглэж, валютын чөлөөтэй бодлогоо үргэлжлүүлэх болно.

Европын төв банкны захирал Марио Дражи мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ирээдүйн нэлээд урт хугацаанд Европын төв банк мөнгөний хүүг өнөөгийн хэмжээнд юм уу түүнээс дор төвшинд байлгах болно гэжээ.

Мөн өдөр Европын төв банк бас Еврогийн бүсийн эдийн засгийн өсөлт болон инфляцид төсөөлөл хийлээ. Хамгийн шинэ төсөөллөөр, энэ онд Евро бүсийн ДНБ 1.8% өсөж, ирэх хоёр жилд тус тус 1.7%, 1.6%-р өсөх болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе