• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк лалын улс бүлэглэлд цохилт өгөх олон улсын холбооны сайд нарын хурал зохион байгуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-10 10:11:26
9-ний өдөр Америкийн төрийн департаментаас мэдэгдэхдээ, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ сарын 22-нд Вашингтонд лалын улс бүлэглэлд цохилт өгөх олон улсын холбооны сайд нарын хурлыг даргалан хуралдуулж, цохилт өгөхөө түргэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөг авч хэлэлцэх болно гэжээ.

Америкийн төрийн департаментын мэдэгдэлд тэмдэглэхдээ, лалын улс бүлэглэлд цохилт өгөх холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар болон өндөр албан тушаалтнууд хуралд оролцох болно. Энэ бол тус холбооны анхдагч бүгд хурал юм гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Лалын улс бүлэглэлд цохилт өгөх ажиллагаа чухал шатандаа орсон тул дараагийн чухал үе шатанд цэрэг дайн, банк санхүү, сурталчилгаа зэргийг авч хэлэлцэх болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе