• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-ын үндсэн хуулийн цэц ерөнхийлөгчид итгэл үл хүлээлгэх төслийг баталлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-10 14:55:14
БНСУ-ын үндсэн хуулийн цэц 3-р сарын 10-нд ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үл хүлээлгэхийг дэмжинэ гэж зарлалаа. Ингэснээр Пак Гын Хэ БНСУ-ын түүхэн дэх итгэл үл хүлээж ерөнхийлөгчийн тушаалаас огцорсон анхны ерөнхийлөгч боллоо.

Үндсэн хуулийн цэцгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ли Юн-ми Сөүлийн цагаар 11, Бээжингийн цагаар 10 цагт ерөнхийлөгчид итгэл үл хүлээлгэх хэргийн шүүхийн шийдвэрийн дүнг танилцууллаа. Шүүхийн шийдвэрийн товч тайлбарыг уншиж танилцуулсныхаа дараа тэрээр, цэцийн 8 гишүүн бүгд итгэл үл хүлээлгэхийг санал нэгтэй дэмжлээ гэж зарлалаа. Тогтоол ёсоор Пак Гын Хэг ерөнхийлөгчийн тушаалаас огцруулах бөгөөд хууль зүйн хэлтрүүлгийн эрхийг нь хасах болно. БНСУ 60 хоногт ерөнхийлөгчийн сонгууль явуулах болно.

Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэр нь БНСУ-ын олон нийтийн анхаарлын төвд орж, шүүх хурлын бүх явцыг телевизээр шууд нэвтрүүлжээ. Үндсэн хуулийн цэцийн гадаа олон хүн цугларч шүүхийн шийдвэрийн үр дүнг хүлээж байлаа. Шүүхийн дүн гарснаас хойш Пак Гын Хэг эсэргүүцэгч болон дэмжигч иргэдийн хооронд ширүүн маргаан гарчээ. 21 мянган 600 Цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, үндсэн хуулийн цэц болон ерөнхийлөгчийн ордны аюулгүй байдлыг хамгаалжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе