• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бэлгийн хүчирхийллийг хориглон зогсоох тухай тайлан гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-10 14:57:17

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 9-нд, энгийн иргэд энхийг сахиулагчдын бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг урьдчилан хориглон зогсоох асуудлаар ерөнхий ассамблейд тайлан тавьж, хохирогчдод илүү анхаарал хандуулж, үйлдсэн хэрэгт нь ял оноохгүй байгаа тухай стратеги дэвшүүлжээ.

Гутерриш мөн өдөр энэ хэргийн талаар видео бичлэгээр хэлэхдээ, би үүрэгт ажлынхаа хугацаанд, орнуудтай нягт хамтран ажиллаж, бэлгийн хүчирхийллийн асуудлыг яасан ч уучлахгүй гэдгийг амласан бөгөөд дараа нь дээд зэрэглэлийн ажлын хэсэг бүрдүүлсэн юм. Тайланд дурдсан стратегийн шинжтэй хохирогчдод зориулсан төв нь илт тод байдал, хариуцлага, шударга ёсыг хангасан байх хэрэгтэй гэжээ.
  
Гутерриш хэлэхдээ, тайланд дурдсан стратеги нь ийм дөрвөн талын агуулгыг хамарчээ. Тухайлбал, Нэгд, хохирогчдын эрх ашиг, нэр хүндийг тэргүүн байранд тавих. Хоёрт, гэмт хэрэг үйлдэгчдэд ял оноохгүй байхаас сэргийлэх. Гуравт, үүнд нөлөөлөгдсөн талууд, иргэд, нийгэм, орон нутгийн хороолол зэргээр зөвлөгөө, санал санаачилга гаргуулах. Дөрөвт, мэдлэг боловсролоо дээшлүүлж, ажлын туршлагаа солилцох эдгээр болно гэжээ.
  
Энэхүү тайлангийн дагуу, НҮБ-ын энхийг сахиулах хүчин, улс төрийн төлөөлөгчийн баг зэргийг оролцуулсан НҮБ-ын систем 2016 онд нийт бэлгийн хүчирхийлэлд өртсөн энгийн иргэдийн 145 заргын мэдүүлэг хүлээн авчээ. Үүнд нийт 310 хохирогчоос олонх нь эмэгтэйчүүд, охид байлаа.



\Ренчинсоо\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе