• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ирээдүйд сансрын нисгэгчийг инженерүүд болон эрдэмтдийн дундаас шалгаруулах шаардлагатай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-10 16:44:50

Хятад улс сансрын нисгэгчийг одоо цэргийн алба хааж байгаа агаарын цэргийн нисгэгчийн дундаас шалгаруулдаг байсан. Харин бусад мэргэжлийн хүмүүсийн дундаас  шалгаруулж байгаагүй юм. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн ерөнхий архитектор Жөү Жяньпэн сэтгүүлчдэд хэлэхдээ, Хятадын сансрын нисгэгчийн эгнээг өргөтгөх шаардлагатай байна, ирээдүйд инженерүүд болон эрдэмтдийн дундаас сансрын нисгэгч шалгаруулах ёстой юм гэжээ.

Сансрын нисгэгч шалгаруулах ажилд талууд анхаарал хандуулж байна. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын нисгэгчтэй сансрын хөлгийн төслийн ерөнхий архитектор Жөү Жяньпэн хэлэхдээ, ирээдүйд Хятадын сансрын станц, сансрын нисгэгчийн нэг багийн урт хугацааны нислэг болон олон багийн нислэг хийхийг дэмжих болно. Сансрын нисгэгчийн үүрэг өнгөрснөөс маш хүнд болсон байна. Иймээс Хятадын нисгэгчийн эгнээг өргөтгөх шаардлагатай юм гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе