• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросын Сири дэх терроризмын эсрэг ажиллагааг Израйль идэвхтэй үнэлжээ

CRI       (GMT+08:00) 2017-03-10 10:10:22

Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху 9-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх үеэр Оросын Сири дэх терроризмын эсрэг ажиллагааг идэвхтэй үнэлсэн боловч Иран Сирид цэрэг байршуулж болзошгүйг эсэргүүцсэн байна.

Кремлийн ордны веб сайтын мэдээнд тэмдэглэхдээ, Москвад ажлын айлчлал хийж байгаа Нетаньяху Путинд хандан хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хэт даврагч бүлэглэл "Исламын улс" болон "Аль Кайда" бүлэглэлийн дундад дорнодын бүс дэх террорист ажиллагаа цохилтод учирсан байна. Орос улс эдгээр террорист бүлэглэлд цохилт өгөх талаар асар их хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Нетаньяху хэлэхдээ, одоо талууд Дундад Дорнодын бүс нутаг дахь терроризмын эсрэг ажиллагаа чухал ахицад хүрч, энэхүү хамтын ажиллагаа нь Израйль Оросыг "нэгтгэсэн" юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Сирийн асуудлыг зохицуулах үйл явцад Ираны холбогдох хүчин Сирийн хилд идэвхтэй үйл ажиллагаа хийхийг Израйлийн тал хүсэхгүй байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе