• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-ын ерөнхийлөгч тушаалаасаа огцорсон тухай сурвалжлагчийн асуултад хариулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-10 20:33:28

БНСУ-ын үндсэн хуулийн цэц 3-р сарын 10-нд ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үл хүлээлгэхийг дэмжинэ гэдгээ зарласнаар тэрбээр тушаалаасаа огцорсон тухай сурвалжлагчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мөн өдөр хариулахдаа, "БНСУ-ын улс төрийн байдал тогтвортой байхыг Хятад улс хүсэж байна. Түүнчлэн ТНААД систем байрлуулахаа зогсоож, хоёр орны харилцааг эрүүл хөгжлийн замд эргэн оруулахыг ч тус орноос шаардаж байна. Ерөнхийлөгчдөө итгэл үл хүлээлгэсэн явдал нь БНСУ-ын дотоод үйл хэрэг болохоор энэ тухай Хятад улс ямар ч байр суурь барьж үг хэлмээргүй байна. Харин Пак Гын Хэ ерөнхийлөгч байх хугацаанд Хятад БНСУ-ын харилцаанд ашигтай их олон ажил хийснийг бид үнэлж байна. Үүний зэрэгцээ, тэрээр тушаалд байх хугацаанд БНСУ-ын засгийн газар ТНААД систем байрлуулах шийдвэр баталсан нь хоёр орны харилцааны хөгжлийг сөргөөр нөлөөлсөн болохоор үүнийг бид эрс эсэргүүцсэн. Хятад улс болон БНСУ бол мөнхийн хөрш. Дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш хоёр орны харилцаа ихээхэн ахиц амжилт гаргаж, хоёр ард түмэнд үнэн бодит ач тус хүртээсэн. Хятад БНСУ хоорондын солилцоонд Хятадын тал идэвхтэй, нээлттэй байр суурь барьсаар байгаа бөгөөд энэхүү байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өдгөө, хоёр орны харилцааны хөгжил саад тотгорт нүүрлэж байгаагийн хамгийн гол шалтгаан нь "ТНААД" систем юм. Энэ талаар Хятад улсын байр суурь өөрчлөгдөхгүй бөгөөд тодорхой юм. БНСУ-ын тал Хятад улс болон өөрийн орныхоо иргэдийн дуу хоолойг сонсож, хоёр орны хамтын ажиллагаа болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг харгалзан, ТНААД систем байрлуулахаа зогсоож, хоёр орны харилцааг хэвийн замд нь эргэн оруулахыг бид хүсэж байна гэв.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе