• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ТПП-ийн Чилийн бага хуралд оролцохыг Хятад улс идэвхтэй судалж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-10 20:34:17
Чили улс нь 3-р сарын 14,15-ны өдрүүдэд ТПП-ийн гишүүн орнуудын бага хурлыг зохион байгуулах бөгөөд Хятад улсыг урьсан тухай тус орны гадаад хэргийн сайд саяхан мэдээлсэн. Хятад улс уг хуралд оролцох уу? Оролцвол аль албан тушаалтныг томилохоор байна? Гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 10-нд хариулахдаа, Чили улсын зохион байгуулах гэж буй ТПП буюу Номхон далайг дамнасан түншийн харилцааны хэлэлцээрийн гишүүн орнуудын бага хуралд оролцох тухай Хятад улс одоогоор идэвхтэй судалж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг Хятад улс дэмжих бөгөөд Чили зэрэг холбогдох улс орнуудтай яриа зөвшилцлөө эрчимжүүлж, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг ахиулж, Ази, Номхон далайн бүсийн нээлттэй эдийн засгийг байгуулж, тус бүс нутаг, тэрчлэн бүхий л дэлхийн эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжилд шинэ эрч хүч сэлбэхэд Хятад улс бэлэн. Түүнчлэн удахгүй болох бага хурал нь дээрх зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг ч хүсэж байна гэв.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе