• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүс нутгийн хөгжилд Афганистаны үр ашигтай нэгдсэн ороход туслахыг уриалжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-11 15:29:12

Афганистаны улс төр, эдийн засаг, аюулгүйн салбарын сорилтыг даван туулахад шуурхай дэмжлэг үзүүлэн, бүс нутгийн хөгжилд Афганистаны үр ашигтай нэгдсэн ороход туслахыг Хятадаас НҮБ-д суугаа төлөөлөгчийн орлогч Ү Хайтао 10-нд олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

Ү Хайтао мөн өдөр Аюулгүйн зөвлөлийн Афганистаны асуудлаарх ил шүүмжлэл дээр үг хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг Афганистанд туслах гэсэн амлалтаа идэвхтэй биелүүлж, Афганистаны эдийн засгаа хөгжүүлэхийг дэмжих ёстой. Афганистанд нөөц баялаг, газар зүйн байршлын давуу талтай, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох хэтийн төлөвтэй юм. НҮБ-ын ерөнхий ассамблей тэрчлэн Аюулгүйн зөвлөлийн холбогдох хурлын холбогдох тогтоолд,"нэг бүс нэг зам"-ын байгуулалтаас Афганистаны эдийн засгийн хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаанд үзүүлж буй чухал ач холбогдлыг идэвхтэй нотолсон юм. Холбогдох талууд "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг идэвхтэй дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа тэрчлэн дэд бүтцээр түншлэхээ эрчимжүүлж, Афганистаны эдийн засаг нийгмийн хөгжлийг биелүүлэхэд туслахыг хүсэж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе