• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэтхэгийн алга болоод удсан сарыг судлах аппаратыг Америк илрүүлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-11 17:06:47
Судлах аппарат дэлхийн бөмбөрцгийн тойрог замаас алга болсныг олох амаргүй, тэгээд бүр алга болоод удсан сарыг судлах аппаратыг олох амар биш. Харин сүүлийн үед Америкийн сансар судлалын төвийн эрдэмтэн газрын радарыг ашиглан, Энэтхэгийн алга болоод удсан сарыг судлах аппарат "сарны хөлөг 1"-ийг илрүүлж, байрлалыг нь олж чаджээ.

2016 оны 7-р сарын 10-нд, сарыг тойрж байхдаа сураг тасарсан нэгэн аппаратын сүүдрийг олон удаа радарын долгионоор олж харсан байлаа. Энэ нь Энэтхэгийн алга болоод удсан сарыг судлах аппарат мөн болохыг судалгаагаар нотолж чадсан байна. Өдгөө энэхүү аппарат мөн сарны тойрог замаас 200 км зайд тойрог замаар аялсаар байгаа ажээ.

"сарны хөлөг 1" гэдэг сарыг судлах энэ аппаратын хүнд нь 1.3 тонн, 83 сая ам.доллар зарцуулж бүтээгээд, 2 жилийн турш саран бөмбөрцөгт судалгаа хийлгэх зорилгоор 2008 оны 10-р сарын 22-нд хөөргөсөн ба энэ нь 2009 оны 8-р сарын 29-нд холбоо тасарч, сураггүй алга болоод байсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе