• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чан Жэн 7-р алсын удирдлагатай пуужинг Вэнь Чаны хөөргөх төвд авчирлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-11 15:09:20
Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн албанаас мэдээлснээр, Чан Жэн 7-р алсын удирдлагатай пуужинг үйлдвэрээс гарахаас өмнөх бүх ажлыг гүйцэтгээд 3-р сарын 2-нд Тянь боомтоос тээвэрлэж, тэнгисээр нэг долоо хоног зөөвөрлөж 11-ны өдөр Вэнь Чаны хөөргөх төвд аюулгүй авчирлаа. Өдгөө хөөргөхөөс өмнө угсралт болон туршилтын ажлыг хийж байна.

Чан Жэн 7-р нь Хятадын бие дааж судлан үйлдвэрлэсэн шинэ үеийн дунд хэлбэрийн зөөгч пуужингийн үндсэн хийцтэй пуужин юм. Нисэгчтэй сансрын хөлгийн төслийн хүрээнд тээврийн хөлөг хөөргөж болох бөгөөд хиймэл дагуу зэрэг бусад үүрэг гүйцэтгэж болдог. Уг пуужин керосины хөдөлгүүр ашиглаж, дэлхийн бөмбөрцгийн ойр зайн тойрог замд 13.5 тонн даацтай ажиллах чадвартай юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе