• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын төв банк Ногоон бондын менежментийн шагнал хүртлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-11 15:19:55
дэлхийн уур амьсгалын бонд санаачлагч байгууллага буюу CBI Лондонгийн банк санхүүгийн хотхон, ногоон банк санхүүг санаачлагч байгууллагын хамтран зохион байгуулсан ногоон бондын 2 дохь жилийн ээлжит хурал саяхан Английн Лондон хотод болж, Хятадын ардын банк менежментийн шинэчлэлтийн шагнал хүртлээ.

Холбогдох хариуцлагатан хэлэхдээ, уг шагнал бол олон улсын ажил нэгтний Хятадын ардын банкны Их 20-ын хүрээнд ногоон банк санхүүг идэвхтэй дэмжин үнэлж байгаа хэрэг юм. Дэлхийн хүрээлэн буй орчны асуудалд чиглүүлэн Хятад улс 2016 онд Их 20-ын жижүүр дарга байхдаа анх удаа ногоон банк санхүү хэмээх сэдвийг дээд уулзалтын хэлэлцэх асуудалд оруулсан юм гэжээ.

2016 оны 1-р сард Хятад, Англи хоёр орны төв банк хамтдаа Их 20-ын ногоон банк санхүүгийн судлах хэсэг байгуулж, бизнесийн байгууллагууд ногоон банк санхүүгийн шинэчлэлийг эрчимжүүлж, гадаад дотоодын ногоон бондын зах зээлийн холбоог дэмжиж урамшуулсан юм.

Ногоон бондыг голдуу байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлтийн үр ашигтай төсөлд хөрөнгө оруулах зорилгоор тараасан байдаг. Тоо баримтад харуулснаар, өнгөрсөн жил Хятад улс ногоон бондыг хурдацтай тарааж, огт байхгүй байснаасаа 36 тэрбум 200 сая ам долларт хүрч, дэлхийн ногоон бондын 39 хувийг эзлэн, дэлхийн ногоон бондын хамгийн том зах зээл болсон юм. /Баатар орчуулав /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе