• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн тагнуулын төв газрын нууцаар сонссон нь үнэн бол улс орнуудын итгэлцлийг эвдэх болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-11 15:47:01
Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова 10-нд хэлэхдээ, Wikileaks сайтын мэдээлснээр Америкийн тагнуулын төв газар бичиг материалыг нууцаар сонссон нь үнэн бол Америкийн энэхүү үйл ажиллагаа нь улс орнууд хоорондын итгэлцлийг эвдэх болно гэжээ.

Мария Захарова мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Wikileaks сайтын мэдээлснээр, тагнуулын төв газар хакерын программ ашиглан нууцаар сонссон байж болзошгүй. Энэ нь үнэн болбол маш аюултай юм. Энэ нь дэлхийн энх тайван, олон улсын аюулгүй байдалд туйлын их заналхийлэл болж байгаагаар барахгүй, олон улсын харилцааны өдгөөгийн тогтолцоо болон улс хоорондын итгэлцлийг эвдэх болно гэжээ.

Wikileaks 7-ны өдөр Америкийн тагнуулын төв газрын 9000 шахам нууц материалыг нийтэлжээ. Уг материалд харуулснаар, тагнуулын төв газрын мэдээллийн төв 5000 гаруй ажилтантай, нийт 1000 гаруй хакерын программ зохиосон байна. Эдгээр программаар дамжуулан гар утас, компьютер, ухаалаг телевизор зэрэг тоног төхөөрөмжид нэвтрэх ажээ. Жишээлбэл Самсунг ухаалаг телевизор дайралтад өртсөн тохиолдолд хулгайгаар сонсох төхөөрөмж болж хувирдаг ажээ. /Баатар орчуулав/

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе