• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос Турк бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-11 09:44:04

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 10-нд Москвад айлчилж байгаа Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа хэвийн болж, хоёр орон бүс нутгийн аюулгүй байдал болон эдийн засаг худалдааны салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ хоёр талаараа нотолсон байна.

Кремлийн ордны мөн өдөр нийтэлсэн мэдээнд тэмдэглэхдээ, В.Путин уулзалтын үеэр, сүүлийн жилүүдэд Орос Туркийн харилцаанд олон үйл явдал болсон боловч хоёр орны харилцааны хөгжил түргэн сэргэсэн байна, одоо хоёр орны харилцаа бүрмөсөн хэвийн болсон гэжээ. Тэрээр хэлэхдээ, Орос Турк сайн хөршийн найрсаг харилцаагаа үргэлжлэн хөгжүүлэх асар их нөөц хүчинтэй, энэ нь хоёр талын хамтын ажиллагааг нэн өндөр түвшинд гаргахад тустай бөгөөд хоёр орны "олон салбар дахь түншийн харилцаа"-г хөгжүүлэхэд тус дөхөм болох юм гэжээ.

Бүс нутгийн аюулгүйн хамтын ажиллагааны талаар ярихдаа Путин хэлэхдээ, Орос Турк Сирийн асуудлыг яг зохицуулж байна, хоёр орны арми болон холбогдох байгууллага энэ талаар үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байна. Гэвч Сирийн байдал маш будлиантай байж, олон тогтворгүй хүчин зүйл нүүрлэж байна гэжээ.

Эрдоган хэлэхдээ, Турк Орос хоёр орон хамжилцан Сирийн асуудлыг зохицуулахдаа "Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах"-ыг үндсэн зорилт болгох хэрэгтэй. Сирийн одоогийн хагармал байдлыг Туркийн тал хүлээн зөвшөөрөхгүй юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе