• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эцсийн удаа лаа асаан цуглав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-12 15:33:37
11-нд амралтын өдрөөр Сөүлийн Гуан Хуамун талбайд БНСУ-ын иргэд 20 дахь удаагаа буюу эсцийн удаа Пак Гын Хэ-гийн эсрэг лаа асаан цуглаж, Пак Гын Хэ болон холбогдох хүмүүсээс хуулийн хариуцлага нэхэмжлэхийг шаардав. Зохион байгуулагч хэлэхдээ, бараг 500 мянган хүн уг цуглаанд оролцсон гэжээ.

Мөн оройн 19 цагт цуглааныг эхлүүлэхээр товлосон байжээ. Гэтэл үдээс хойш гэхэд цөөнгүй иргэд Гуан Хуамун өргөн талбайд цагаасаа эрт цугласан байна. Цуглаан эхэлсний дараа, лаа, лоозон барьсан маш олон иргэд Сөүл хотын зүг бүхнээс талбайд ирж цуглав. Тэд "бугшсан муу зүйлийг арилгаж, засгийн эрхийг шилжүүл", "Пак Гын Хэ-г шүүхэд өгье" зэрэг уриа барьсан байлаа.

Энэ сарын 10-нд, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхээс ерөнхийлөгчид ял тулгасан хэргээр шийдвэр гаргаж, ноднингийн 12-р сард үндэсний ассамбелейгээс мэдүүлсэн ерөнхийлөгчид ял тулгасан хэргийг хүлээн авсан талаар мэдэгдэв. Пак Гын Хэ-г огцруулах болсноор, БНСУ-ын үндсэн хуулийн засаглалын түүхэнд ял тулгах замаар огцорсон анхны ерөнхийлөгч болов.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе