• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Туркийн Гадаад харилцааны сайдын онгоц Нидерландад газардахыг хориглов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-12 16:17:41
11-нд Нидерландын засгийн газраас мэдэгдэхдээ, Туркийн Гадаад харилцааны сайд Мевлут Кавусоглугийн онгоц Нидерландад газардахыг хориглов гэжээ.

Мевлут Кавусоглу, 11-нд Роттердамд цугларалтад оролцон үг хэлж, Туркийн төрийн систем парламентын тогтолцооноос ерөнхийлөгчийн тогтолцоотой болж өөрчлөгдөх талаар дэмжихийг Нидерландад амьдарч буй Туркийн сонгогчдод уриалахаар товлоод байсан юм.

Нидерландын засгийн газар мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, "Турк, Нидерландын давхар иргэншилтэй хүмүүс Роттердамд цугларалтад оролцохыг Турк олон нийтэд уриалсан. Энэ нь Нидерландын аюулгүй байдалд заналхийлж байна" гэжээ.

4-р сарын 16-нд Турк үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөөр бүх нийтийн санал хураалт явуулахаар товлов. Хэрэв үндсэн хуульд өөрчлөлт төсөл батлагдвал, Турк парламентын тогтолцооноос ерөнхийлөгчийн тогтолцоотой болон өөрчлөгдөж, Үндсэн хуулиараа ерөнхийлөгчид бодит эрх олгох юм. Туркийн албан тушаалтан Нидерландад ирж, Туркийн бүх нийтийн санал асуулгын төлөө улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулахыг дэмжихгүй хэмээн Нидерландын засгийн газар олонтаа илэрхийлж байсан юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе