• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Коломбо боомтоор нэвтэрсэн барааны хэмжээ ихээр нэмэгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-12 15:44:30

 Орон нутгийн хэвлэл мэдээллийн 12-нд мэдээлснээр, Шри-Ланкын олон улсын Коломбо боомт Хятад улсын хөрөнгө оруулалтын ач тусаар 2016 онд контейнероор бараа нэвтэрсэн хэмжээ нь ихээр нэмэгдэн, стандарт хангасан 5 сая 734 мянган контейнер нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеээс 10.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Тоо баримтаас үзвэл, 2016 онд Шри-Ланкын олон улсын Коломбо боомтоор стандарт хангасан 2 сая гаруй контейнер нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 хувиар нэмэгдэн, тус боомтоор бараа нэвтэрсэн нийт хэмжээний дийлэнхийг эзэлсэн байна. Ирэх гурван жилд тус боомтоор нэвтрэх стандарт хангасан контейнер 3.2 сая хүрэх боломжтой юм.

Шри-Ланкын олон улсын Коломбо боомт бол Шри-Ланкын гадаадын хөрөнгө оруулалттай том төслийн нэг юм. 2014 онд урьдчилан ашиглалтад оруулснаас хойш эдийн засаг, нийгмийн хөгжилд илэрхий нэмэр болж байна.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе