• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хубилай хаан" сэдэвт цуврал арга хэмжээ болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-12 16:17:41

3-р сарын 11-нд Бээжин хотноо ӨМӨЗО-ны Тал нутгийн соёлыг хамгаалж, хөгжүүлэх сангаас зохион байгуулсан "Хубилай хаан" сэдэвт цуврал арга хэмжээ болж өнгөрлөө.

\Бээжин дэх монгол кино хотхон/

"Зүүдний нийслэл" дуурь

/"Зүүдний нийслэл" дуурийн хэсгээс/

/судлаачид/

Хубилай хаан Дээд нийслэлээ байгуулсан түүхээс сэдэвлэн бүтээж, энэ арга хэмжээний үеэр анх тавьсан "Зүүдний нийслэл" дуурьт Хубилай хааны төр шашны чөлөөтэй бодлого хэрэгжүүлсэн, цаасан мөнгө гаргасан, торгоны болон тэнгисийн торгоны замыг нээсэн зэрэг томоохон үйл хэргийг үзүүлж, түүний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг алдаршуулан дуулжээ.

Тус дуурийг найруулсан АНУ-ын найруулагч Тони Стимак: Хубилай хаан хүн төрөлхтний соёлын түүхэнд үлэмж их хөрөнгө үлдээсэн. Энэ хүний үйл хэргээр сэдэвлэсэн уран бүтээл хийж та бүхэнд хүргэж байгаадаа би маш их баяртай байна. Торгоны зам өнө эртнээс бий болсон ч Хубилай хааны үеэс эхлэн зөвхөн худалдаачдын бус шашин, соёлын харилцааны хэрэглээ болсон нь том дэвшил юм. Тэр бол зөвхөн худалдааны зам биш, соёлын, нөхөрлөлийн, ирээдүйн зам болсон гэжээ.

/Америкийн найруулагч Тони Стимак/

/Өвөр Монголын залуу жүжигчин Бодь-Од/

 

"Хубилай" олон ангит уран сайхны кино

/Найруулагч Хуан Жяньжүн/

Хубилай хааны амьдрал, Юань гүрний улс төр, эдийн засаг, соёл, цэрэг дайн, гадаад харилцаа зэргийг харуулсан өргөн агуулга бүхий "Хубилай" УСОАК-ны зураг авалтын ажил энэ оны 2-р сард эхэлсэн бөгөөд тус киног Хятадын алдарт найруулагч Хуан Жяньжүн найруулжээ. "Хубилай" кино 80  ангитай, 217 түүхэн хүний дүрийг дэлгэцнээ амилуулах юм байна. Энэ кино Хубилай хааны хүн төрөлхтний соёл, түүхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэн бодитоор харуулж, тэр үеийн түүхэн үнэнийг дэлгэцийн уран бүтээл болгон ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд бэлэг болгон бүтээж байгаа юм. Арга хэмжээний үеэр кинонд оролцон тоглосон уран бүтээлчид тус тусын бүтээсэн дүрээ танилцуулж, кинонд тоглосон тухай сэтгэгдлээ ярилаа.

/Уран бүтээлчид бүтээсэн дүрээ тайлбарлаж байна/

Тус кинонд Хубилай хааны дүрийг бүтээж буй ӨМӨЗО-ны залуу жүжигчин Сурьяа: Монгол хүн болж төрсний хувьд Хубилай сэцэн хааны дүрийг бүтээж байгаа нь ховор аз завшаан, нэр төрийн хэрэг бөгөөд маш их хариуцлагатай ажил юм. Би авьяас чадвараа дайчлан хичээн зүтгэх болно гэжээ.

/Хубилай хааны дүрийг бүтээж буй жүжигчин Сурьяа/

Мөн тус арга хэмжээний хүрээнд "Их Монгол Улс, Юань гүрний үеийн түүхэн сэдэвт кино уран бүтээл" сэдэвт форум болж, олон улсын 50 гаруй судлаач оролцон, илтгэл тавьж, санал бодлоо солилцжээ.

\ХОУР-гийн сэтгүүлч Дүүрэнжаргал, Сандаг нар мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе