• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Туркийн ерөнхий сайд Данид айлчлах хугацаагаа хойшлуулахыг санал болгов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-13 16:31:09

Данийн ерөнхий сайд Ларс Локке Расмуссен 12-ны өдөр нийтэлсэн мэдээлэлдээ, Турк Нидерланд, Герман зэрэг орны харилцаа өдгөө хурцадмал байгаа учраас Туркийн ерөнхий сайд Биналим Илдирим энэ сарын сүүлчээр Данид айлчлахаар товлож байснаа хойшлуулахыг санал болгож байна гэжээ.

Тус мэдээлэлд тэмдэглэхдээ, Турк өдгөө Нидерланд руу хэл амаар дайралт хийсэн учраас удалгүй болох хоёр талын уулзалт энэ хэрэгт холбогдох нь зайлшгүй юм. Энэ удаагийн уулзалтын дүнд Туркийн засаглалаа өөрчилж буйд Дани дундыг баримтлах байр суурьтай гэсэн буруу ойлголт өгөх боломжтой боловч үнэндээ тийм биш юм гэжээ.

Турк энэ оны 4-р сарын 16-нд үндсэн хуульд засвар оруулах тухай санал хурааж, Туркийг парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглалтай болгохыг зөвшөөрөх эсэхийг шийднэ. Туркийн засгийн газар саяхан албаны хүнээ томилон Герман, Австри, Нидерланд зэрэг улсад томилж, тэнд байгаа Туркчууд үндсэн хуульд засвар оруулахад санал өгөхийг дэмжихийг дайчилж байжээ. Туркийн ГХЯ-ны сайд Мевлют Чавушоглу 3-р сарын 11-нд Нидерланын Роттердамд орон нутгийн Туркчуудтэй уулзахаар товлож байсан боловч Нидерланд нисэх онгоцны газардах эрхийг нь цуцалсан байна. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе