• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Камбожийн цагаан будааны экспортын 50 хувийг Хятад улс эзэлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-13 11:02:32

Жүншинь агентлагийн мэдээ: энэ оны эхний хоёр сард Камбожийн Вант улсын цагаан будааны экспортын хэмжээ 100 мянган тоннд хүрч, үүний 50 хувийг Хятадын зах зээлд нийлүүлжээ. Камбожийн Вант улсын цагаан будааны экспортын албаны нарийн бичгийн газрын тайлангаас үзэхэд, энэ жилийн эхний хоёр сарын цагаан будааны экспортын хэмжээ 109551 тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2 хувиар нэмэгджээ.

Тайланд хэлэхдээ, энэ жилийн эхний хоёр сард Камбожийн Вант улс нийт 47 улсад цагаан будаа экспортолж, үүнээс Хятад улс 46387 тонныг эзэлж, экспортын нийт хэмжээний 50 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн жилд Камбожийн Вант улс нийт 540 мянган тонн цагаа будаа экспортолжээ. \Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе