• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос, Америкийн удирдагчид 20-ын бүлгийн дээд уулзалтын үеэр уулзалдаж болзошгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-13 17:25:57

Синхуа Агентлагийн мэдээ: Тасс агентлаг 12-ны өдөр мэдээлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитри Песков хэлэхдээ, ойрын хугацаанд ОХУ болон АНУ-ын удирдагчдын уулзалтын асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй юм бол 7-р сард болох 20-ын бүлгийн дээд хурлыг хүрч болзошгүй юм гэжээ.

Тэрээр 11-ний өдөр Америкийн СNN-д өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, хэрвээ 20-ын бүлгийн дээд уулзалтаас өмнө хоёр орны удирдагчдын уулзалт зохион байгуулагдахгүй бол Германд болох уг дээд уулзалтын үеэр хоёр орны ерөнхийлөгч уулзалдах болно гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, ОХУ-ыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж Америкийн тал гүтгэсэн. Энэ нь хоёр орны харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэн, одоо хоёр тал тайван сууж ярилцах хэрэгтэй байна гэжээ.

ОХУ-ын ГХ-ны орлогч сайд Сергей Рябков Оросын хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхдээ, Орос, Америк хоёр орны удирдагчид хэзээ хаана уулзалдах нь хараахан тодорхойгүй ч уулзалтын бэлтгэл ажил явагдаад эхэлсэн гэжээ.\Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе