• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гутерриш Дамаскад болсон террорист халдлагыг зэмлэн буруушаажээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-13 09:57:46

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 12-нд төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Сирийн нийслэл Дамаскад болсон террорист халдлагын хэргийг зэмлэн буруушааж, дайралт хийгч этгээдээс хариуцлага нэхэмжлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.

Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, дайралт хийгч этгээд эгэл ардын амь насыг хайхрахгүй террорист дайралт хийсэн хэрэгт Гутерриш цочирдож байгаагаа илэрхийлж, энэ хоёр удаагийн дэлбэрэлтэд амь насаа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, тэдний төрөл төрөгсдөд ой гашууг нь хуваалцаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Иракийн Шийтийн бүлгийн ард олныг суулгасан 2 авто машин 11-ний өдөр, Дамаскад дэлбэрэлтэд өртөж, арван хэдэн хүн амиа алдсан байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе