• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс мансууруулах бодисыг хориглох олон улсын механизмыг эрс хамгаална

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-14 18:44:01
Хятадын мансууруулах бодисыг хориглох үндэсний хорооны байнгын орлогч нарийн бичгийн дарга Лян Юнь 13-нд НҮБ-ын мансууруулах бодисын хорооны 60-р хурал дээр хэлэхдээ, Хятад улс одоогийн мөрдөж байгаа олон улсын мансууруулах бодисыг хориглох механизмыг эрс хамгаалж, энэ талын олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжинэ гэжээ.

НҮБ-ын мансууруулах бодисын хорооны 60-р хурал энэ долоо хоногт Венад нээгдэж, дэлхийн олон газрын 1500 гаруй төлөөлөгч хуралд оролцож, дэлхийн мансууруулах бодисын асуудлаар судлан хэлэлцсэн байна.

Лян Юнь хэлэхдээ, Хятад улс хамтаар үүрэг хариуцлага хүлээх зарчим баримталж, тогтвортой хөгжлийг түлхэн ахиулна. Хамтын ажиллагаа итгэлцлийн үзэл санаагаар хувь заяаны хамтын цогцын ойлголтоо эрчимжүүлж, тогтвортой хөгжлийн стратегийг дорвитой ахиулж, мансууруулах бодисыг хориглох болон 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг органикаар уялдуулж, мансууруулах бодисыг хориглох үйл ажиллагааны хөгжлийг хамтдаа дэмжинэ гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе