• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ, АНУ-ын цэргийн нэгдсэн сургуулилтын тухай Хятадын байр суурийг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-14 18:50:20
13-нд БНСУ, АНУ "Key Resolve" хэмээх цэргийн нэгдсэн сургуулилт эхлүүлсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мөн өдөр Бээжинд хэлэхдээ: Солонгосын хойгийн байдал маш эмзэг ээдрээтэй байгаа учраас холбогдох талууд Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тустай үйл хэрэг хийх ёстой. Харин үүний эсрэг хэрэг үйлдэх хэрэггүй гэжээ. Тэрээр мөн Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах тухай Хятад улсын дэвшүүлсэн "Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, дайн зогсоох гэрээг энх тайвны гэрээ болгох механизмын өөрчлөлтийг хоёр тал зэрэг хэрэгжүүлэх" үзэл баримтлал, БНАСАУ цөмийн пуужингийн үйл ажиллагаагаа түр зогсоож, АНУ, БНСУ том цар хэмжээний цэргийн сургуулилтыг түр зогсоох санаачилга дурдсан байна.\Сарантуяа\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе