• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шаньдүн мужийнхан Тайландад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн танилцуулах уулзалт зохиолоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-14 10:48:29
Хоёр талын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбарууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, худалдааны хэмжээг цаашид тэлж өргөжүүлэх зорилготой "Шаньдүн мужийн хөдөө аж ахуйн экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үлгэр жишээ мужийн танилцуулгын уулзалт" буюу "Шаньдүн-Тайландын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны салбар хоорондын зөвшилцөл" 13-ны өдөр Тайландын Бангкок хотноо болов.

Шаньдүн муж нь Хятад улсын үр тариа, хөвөн, хүнсний тосны үйлдвэрлэлийн чухал бүс, усны гаралтай бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, мал аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний ногооны бааз, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог чухал муж юм. Харин Тайланд улс нь "Зүүн өмнөд Азийн хүнсний бүтээгдэхүүний агуулах" хэмээн алдаршсан чухал газар юм. Хөдөө аж ахуйн нь Тайландын эдийн засгийн хөгжил, нийгмийн бүтцэд чухал байр суурьтай. Энэ хоёр тал хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа зэрэг талаар хамтын ажиллагааны нэлээд их нөөцтэй юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе