• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ 5-р сарын 9-д ерөнхийлөгчийн сонгууль явуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-14 09:49:37
БНСУ-ын хэвлэлийн 13-нд мэдээлснээр, тус улс 5-р сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль явуулж магадгүй гэжээ.

БНСУ-ын үндсэн хуулийн цэц 10-нд ерөнхийлөгч Пак Гын Хэд итгэл үл хүлээлгэх төслийг баталсан юм. Холбогдох тогтоолоор бол БНСУ 60 хоногт багтаан дараачийн ерөнхийлөгчийн сонгуулийг хийх ёстой юм. Сонгууль явуулахаас 50 хоногийн өмнө бодит өдөр хугацаагаа нийтлэх ёстой юм. Үүнээс үзвэл сонгуулийг 4-р сарын сүүлч 5-р сарын эхний үеэр явуулж магадгүй байна гэжээ.

БНСУ-ын хэвлэл мэдээлэл засгийн газрын мэдээг эх сурвалж болгон эш татаж мэдээлэхдээ, 5-р сарын эхний долоо хоногт олон нийтийн амралт нэлээд тохиолдохын дээр бямба, ням гарагийн амралтын өдрийг бодолцон 5-р сарын 9-нд хийх магадлал их өндөр байна гэжээ. Уг мэдээний эх сурвалжид хэлэхдээ, засгийн газар 5-р сарын 9-нд сонгууль явуулахаар эхний байдлаар тогтоод байна. Өдгөө сонгуулийн хороотой зөвшилцөх зэрэг засаг захиргааны дараагийн алхам үлдэж байна. Засгийн газар энэ долоо хоногт төрийн зөвлөлийн хурлаар сонгуулийн өдрийг тогтож олон нийтэд мэдэгдэх болно. /Баатар орчуулав/ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе