• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гишүүн орнуудын цэргийн зардал зорилгоо биелүүлжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-14 10:05:29

Стиньхуа Агентлагийн мэдээ, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг 13-ны өдөр хэлэхдээ, 2016 онд НАТО цэргийн зардлыг нэмэгдүүлэх талаар ахиц хийж, бүх гишүүн орнуудын цэргийн зардал нь ДНБ-ны 2 хувьд хүргэх зорилтыг биелүүлж чадсан байна гэжээ.

НАТО мөн өдөр 2016 оны тайлан хийх хэвлэлийн бага хурал хийжээ. Тайланд тэмдэглэхдээ, анхны бүртгэлээс үзвэл, НАТО, Европын орон болон Канадын 2016 оны цэргийн зардал нь өнгөрөгч оныхоос 3.8 хувиар өсөж, цэргийн зардал нь нийт 10 тэрбум ам. Доллар нэмэгджээ.

2016 онд, Америкийн цэргийн зардал нь НАТО-гийн цэргийн зардлын нийт хэмжээний 68.2 хувьд хүрчээ. Бусад гишүүн орны цэргийн зардал нь нэлээд ихээр өссөн орон Англи, Франц, Германы НАТО-гийн цэргийн нийт зардалд эзлэх хэмжээ нь тус тус 6.7 хувь, 5.6 хувь, 5.1 хувьд хүрчээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе