• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ энэ жилд багтааж бүх химийн зэвсгээ устгана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-14 16:40:40

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын Химийн Зэвсгийг Хорогдуулах Хорооны тэргүүн Михайл Бабич 13-ны өдөр хэлэхдээ, Оросын химийн зэвсгийг устгах ажил үндсэндээ шувтарч, энэ жилдээ багтаан бүгдийг устгахаар төлөвлөөд байна гэжээ.

Кремлийн ордны албаны сайт мэдэгдэхдээ, Михайл Бабич 13-ны өдөр ерөнхийлөгч Путинд ажлаа тайлагнахдаа, Оросын химийн зэвсгийг устгах ажил үндсэндээ шувтарч байна гэжээ. 2016 оны 11-р сард Оросын химийн зэвсэгтэй 7 холбооны улсын 6 нь нэгэнт химийг зэвсгээ бүрэн устгаж, зөвхөн Удмуртийн Бүгд Найрамдах Улсын "Зизнер" химийн зэвсгийн байгууламж л үлдээд байгаа юм. Хэрвээ устгах ажил хэвийн явагдах юм бол энэ жилд бүх химийн зэвсгээ устгаж дуусах болно гэжээ.

\Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе