• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улстай бүтээлч харилцаа бий болгохыг эрэлхийлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-14 16:42:08

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслахын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон 13-нд хэлэхдээ, Америк Хятад улстай "үр дүнгээр удирдамж болгосон, бүтээлч чанартай харилцаа" байгуулахыг эрэлхийлнэ гэв.

Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хуралд, Хятад улсад удахгүй айлчлах гэж буй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хятадын төлөөлөгчтэй өрсөлдөөн болон хамтын ажиллагааны боломжоор хэлэлцээ хийнэ. Тиллерсоны айлчлалын гол зорилго нь Америк Хятадын хооронд "үр дүнгээр удирдамж болгосон, бүтээлч чанартай харилцаа" байгуулахыг эрэлхийлнэ гэв.

Америкийн төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тонер 13-нд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад улс өдгөө олон улсын үйл хэрэг дэх чухал оролцогч болж, Америк Хятад хоёр орон нэгдэлтэй талаа олж чадах асуудлаар хамтарч ажиллахад хүрвэл Ази Номхон далайн бүс нутагт сайн үр нөлөө үзүүлэх болно гэв. Америкийн төрийн департаментын гаргасан мэдэгдэлд, Рекс Тиллерсон 15-нд Японд, 17-нд Өмнөд Солонгост, 18-наас Хятад улсад айлчилна гэв. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе