• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх нэгдсэн үйл ажиллагааны ажлын хэсгийн гурав дахь хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-15 09:54:23

Сирийн асуудлаарх нэгдсэн үйл ажиллагааны ажлын хэсгийн гурав дахь хурал орон нутгийн цагаар 14-нд Казахстаны нийслэл Астанад боллоо. Сирийн эсрэг засгийн газрын төлөөлөгчид оролцсонгүй.

Казахстаны гадаад хэргийн сайд Кайрат Абдрахманов хэлэхдээ, энэ удаагийн хурлын гол хэлэлцэх агуулгад, олзлогсдоо харилцан солих мэдээллийн ажлын хэсэг байгуулах, НҮБ-ын дэмжлэгтэйгээр мина устгах ажлыг өрнүүлэх, бусад чухал цэрэг армийн асуудлуудыг хамруулжээ.

Сирийн засгийн газрын төлөөлөгчид болон Орос, Турк, Иран гурван орны төлөөлөгчид хуралд оролцсон бол харин засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний төлөөлөгчид 14-ны мөн өдөр хуралд оролцохоос татгалзахаа мэдэгдсэн байна. Энэ сарын 23-нд Женевт болох шинэ ээлжийн энхийн хэлэлцээнд оролцох эсэхээ бодолцсоны хойно шийднэ гэдгээ Сирийн эсрэг засгийн газрын зэвсэгт хүчин илэрхийлжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе