• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Этиопийн хог хаягдлын талбайд болсон ослын улмаас 72 хүн амиа алджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-15 10:27:10

Синьхуа Агентлагийн мэдээ, Этиопийн нийслэл Аддис-Абаба хотын удирдлагын хэвлэл мэдээллийн албаны дарга Дагмавит Могес 14-ний өдөр хэлэхдээ, 11-ний орой гарсан тус хотын хог хаягдлын талбайд болсон ослын улмаас 72 хүн амиа алдсан байна гэжээ. Этиопийн Парламент 15-17-ны өдрийг Этиоп даяар гашуудлын өдөр болголоо.

Тэрээр хэлэхдээ, гашуудлын өдрийн хугацаанд, бүх Этиоп даяар төрийн далбааг хагас бөхийлгөж, амь үрэгдэгсдэд гашуудал илэрхийлнэ гэжээ.

11-ний орой, Аддис-Абаба хотын өмнө хэсгийн тойрог замын хажуу дахь нэгэн хог хаягдлын талбайд хөрсний нуралт үүсч, оршин суугчдын хэдэн арван байшин сүйрч, булагджээ. Тухайн үед маш олон оршин суугчид гэртээ амарч байсан ажээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе