• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ГХЯ: Япон Өмнөд тэнгист хөндлөнгөөс цэргийн оролцоо хийх юм бол Хятадын тал эрс шуурхай арга хэмжээ авна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-16 18:33:51

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 16-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Япон өөрийн ганц талын ашиг сонирхлын үүднээс Өмнөд тэнгисийн асуудлаар үнэн худлыг хутган дэврээж байгаа явдал нь Хятадын ард түмний дургүйцлийг маш их хүргэж байна. Японы тал буруу үзлээ үргэлжлэн баримталж, цаашлаад Өмнөд тэнгист хөндлөнгөөс цэргийн оролцоо хийхээр оролдох юм бол Хятадын тал эрс шуурхай хариу арга хэмжээ авна гэлээ.

Япон Өмнөд тэнгисийн асуудлаарх холбогдогч орон биш, Японы Хятадыг түрэмгийлсэн дайны явцдаа бас Хятадын Шиша олтриг, Наньша олтригийг булаан эзэлсэн гутамшигт түүхтэй юм. Японы тал түүхээ эргэн санаж, хянуур болгоомжтой үг хэлж ажиллагаа авах ёстой, Өмнөд тэнгист өдөөн хатгалга хийж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдплыг хохироох явдлыг дахин үйлдэж болохгүй гэж тэрээр Японы талд сэрэмжлүүлэв. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе