• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ГХЯ: Хятад, Филиппиний харилцааны хөгжлийн хандлага сайн байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-16 18:56:55

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 16-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал эх газрын хормой дахь "Бенхам өндөрлөг газар"-ын талаарх Филиппиний эрх ашгийг бүрэн хүндэтгэдэг, Филиппиний холбогдох эрх ашгийг хохироосон явдал байхгүй. Филиппиний зарим хүн бодит хэргийг гажуудуулсаар байгаад Хятадын тал маш их харамсаж байна гэлээ.

Хятад, Филиппиний хамтын хүчин чармайлтаар эдүгээ хоёр талын харилцааны хөгжлийн хандлага сайн, олон салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагаа түргэн ахиж байна. Энэ нь хоёр орон, хоёр ард түмний хамтын ашиг сонирхол, бүс нутгийн улс орнууд тэрчлэн дэлхийн энх тайвныг эрхэмлэгч улс орнуудын хамтын эрэл хүсэлд нийцэж байгаа юм гэж тэрээр тэмдэглэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе