• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Фань Чанлүн Пакистаны армийн удирдагчтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-16 15:56:27

Жүншинь агентлагийн мэдээ: Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Фань Чанлүн 16-нд Ба-И ордонд Хятадад айлчлахаар ирсэн Пакистаны хуурай замын цэргийн жанжин штабын дарга Камар Жавед Бажватай уулзаж, хоёр армийн харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

Фань Чанлүн: Хоёр армийн харилцаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг. Сүүлийн жилүүдэд Хятад, Пакистаны хоёр арми хүмүүсээ харилцан айлчлуулах, нэгдсэн сургуулилт хийх, их дээд сургуулиуд солилцоо хийх зэргээр бүх талаар хамтран ажиллаж, хоёр армийн олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэлээ гэжээ.

Камар Жавед Бажва: Пакистан, Хятад хоёр орон өвөрмөц найрсаг харилцаатай, хувь заяаны хамтын цогц юм. Пакистан, Хятадын эдийн засгийн хонгилыг байгуулах нь хоёр орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд эргэн тойрны орнуудад ч ашиг тус хүртээх юм. Пакистан Хятад улстай хамтран террорист хүчинд цохилт өгч, энэ төслийг амжилтад хүргэхэд бэлэн байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе