• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монгол үндэстний түүхийн үлгэр" зэрэг номыг хэвлэн тараана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-16 16:28:13

Монгол үндэстний түүх соёлыг хамгаалж аврахын тулд Өвөр Монголд "Монгол үндэстний түүхийн үлгэр", "ӨМӨЗО-ны түүхийн үлгэр" зэрэг номыг хэвлэх төсөл хэрэгжүүлж, Монгол үндэстний баялаг түүх соёлын нөөцийг цуглуулж, системтэй эмхэлнэ гэж ӨМӨЗО-ны Мэдээлэл, хэвлэл, радио, телевизийн газар саяхан мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО "Монгол үндэстний түүх соёлын шилдэг бүтээлийн сан", "Өвөр Монголын түүх соёлын цуврал бичиг" зэрэг шилдэг бүтээлийг хэвлэн тарааж, Монгол үндэстний соёлын содон бүтээлийг хамгаалж байна. "Монгол үндэстний түүх соёлын шилдэг бүтээлийн сан"-д 300 төрлийн ном хэвлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд сэдэв агуулга нь Монгол үндэстний үзэл санааны түүх, Монгол үндэстний ардын урлаг зэргийг хамарна. Өдгөө эхний 8 төрлийн номыг хэвлүүлэн тараажээ.

Үүнээс гадна Өвөр Монгол "Монгол үндэстний нэвтэрхий түүх", "Жангар", "Монгол үндэстний амьтны ёгт үлгэр" зэрэг 16 төрлийн номыг Монгол улсын хүүхдийн номын санд хандивласан бөгөөд "Хятад Монголын хэвлийн солилцооны Нахиа төсөл"-ийг хэрэгжүүлж эхэлжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе