• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чан Вуаньчуань Вьетнамын тэнгисийн цэргийн командлагчтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-16 09:45:19
15-нд Бээжин хотноо Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Чан Вуаньчуань Вьетнамын тэнгисийн цэргийн командлагч Фам Хоай Намтай уулзлаа.
 
Чан Вуаньчуань: Хятад, Вьетнам хоёр орны улс төрийн тогтолцоо ижил, үзэл баримтлал, итгэл үнэмшил харилцан холбоотой, хөгжлийн зам суваг төстэй, ирээдүй, хувь тавилан харилцан холбоотой болохоор стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны хамтын цогц юм. Вьетнамын армитай хамтдаа хүчин зүтгэж, Ши Жиньпин дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийн тохиролцсон нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлж, хоёр орны найрсаг харилцааны чухал тал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад Хятадын армийнхан бэлэн байна гэжээ.
  
Фам Хоай Нам: Вьетнамын арми ялангуяа Вьетнамын тэнгисийн арми, Хятадын армитай хамтдаа хүчин зүтгэж, хоёр талын найрамдлыг бэхжүүлж, хоёр орон хоёр армийн харилцааг бүх талаар хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе