• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Юаньчао Бурундын гадаад хэргийн сайдтай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-16 15:33:36
16-нд Бээжин хотноо Хятад улсын орлогч дарга Ли Юаньчао Бурундын гадаад хэргийн сайд Ален Айме Ньямитветай уулзсан байна.
Ли Юаньчао: Сүүлийн жилүүдэд Хятад Бурундын улс төрийн харилцан итгэлцэл байнга дээшилж, олон салбарын хамтын ажиллагаа улам гүнзгийрэн, бие биенийхээ гол ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан ойлголцон, харилцан дэмжсээр ирсэн юм. Хоёр тал, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлж, амьжиргааны салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэн хөгжүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөн, хоёр орны найрсаг харилцааг байнга урагш хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ален Айме Ньямитве: Хятад улстай харилцан дэмжихээ баримтлан, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлж, харилцан ашигтай, хамт ашиг хүртсэн найрсаг хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Бурундын тал бэлэн байна гэжээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе