• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Санал асуулгын дүнд Хятадын олон улс дахь үр нөлөө дээшилсээр байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-16 16:17:36
Энэ оны хоёр чуулганы үеэр, гадаадын хэвлэлийнхэн "Хятадын хувь нэмэр", "Хятадын загвар", "Хятадын төсөл" зэрэг үгсийг их хэрэглэж, өөртөө итгэлтэй, бие даасан Хятад улсын нөлөө, дүр төрхийг гадаад хүний нүдээр харж байлаа. Америк, Орос зэрэг олон орны судалгааны байгууллагын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Хятад улсын олон улс дахь нөлөө, эерэг дүр төрх байнга нэмэгдэж байна гэжээ.
  
Америкийн нэр хүнд бүхий Gallup хэмээх судалгааны байгууллагын санал асуулгын дүнд харуулснаар, Америкийн иргэдийн талаас илүү нь Хятад улсын тухай эерэг үзэл бодолтой байсан нь өнгөрсөн оноос 6 хувиар нэмэгдэж, Америкчууд Хятадын тухай сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн дээд түвшинд эерэг үнэлгээ өгсөн байна.
Бүх Оросын олон нийтийн судалгааны төвийн санал асуулгын дүнгээс үзвэл, Хятад улсыг Оросын стратеги, эдийн засгийн түнш гэж үзэж байгаа хүн 50 хувьд хүрч, 2005 оныхоос 16 хувиар нэмэгджээ.
 
Америкийн Пью судалгааны төвийн санал асуулгад, АНУ, Их Британи, Франц, Канад, Испани, Нидерланд зэрэг орны залуус Хятадад эерэг үнэлгээ өгчээ.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе