• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 онд Хятадын далайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ 7 их наяд 50 тэрбум юаньд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-16 16:26:57

Хятадын Тэнгис далайн үндэсний газрын 16-нд Бээжинд нийтэлсэн "2016 оны Хятадын тэнгис далайн эдийн засгийн статистик тайлан"-гаас үзвэл, эхний бүртгэлээр, 2016 оны Хятадын далайн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 7 их наяд 50 тэрбум 700 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар нэмэгдэж, тэнгис далайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээний 9.5 хувийг эзэлжээ.

Бүс нутгийн хөгжлийн байдлаас үзвэл, 2016 онд Бөхай тэнгисийн бүсийн тэнгис далайн бүтээгдэхүүний нийт хэмжээ 2 их наяд 432 тэрбум 300 сая юаньд хүрсэн нь бүх Хятадын далайн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээний 34.5 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.8 нэгжээр буурчээ. Хөх мөрний гурвалжин хойгийн далайн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс бага зэрэг буурч, Жүжян мөрний гурвалжин хойгийн бүсийн тэнгис далайн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 1 их наяд 589 тэрбум 500 сая юаньд хүрч, үндсэндээ тогтвортой өсөлтийн хандлагаа хадгалсаар байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе