• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эзэмшиж байгаа Америкийн бондын хэмжээгээ багасгажээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-16 10:58:10

АНУ-ын Сангийн Яамны 15-нд нийтэлсэн статистикаас үзвэл, Хятад улс энэ жилийн 1-р сарад Америкийн бондыг өнгөрсөн жилийн 12-р сараас 7 тэрбум 300 сая ам.доллараар багасгажээ.

Тус статистикт, Хятад улс энэ жилийн 1-р сард нийт 1 их наяд 51 тэрбум 100 сая ам.долларын бонд эзэмшиж, өнгөрсөн оны мөн үеэс 18 тэрбум 690 сая ам.доллараар багасгажээ. 1-р сарын сүүлчийн үеийн байдлаар Хятад улс мөн Америкийн бонд эзэмшиж байгаа хэмжээгээрээ хоёрт орж байна.

Америкийн бондын хамгийн том эзэмшигч орон Япон энэ жилийн 1-р сард бондын хэмжээгээ 11 тэрбум 700 сая ам.доллараар нэмэгдүүлж, нийт бондын хэмжээгээ 1 их наяд 102 тэрбум 500 сая ам.доллар болгожээ.

\Б.Д\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе