• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн цэрэг Балтын тэнгисийн бүсэд байнга байрлана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-17 16:16:14

Литвад айлчилж буй НАТО-гийн цэргийн дээд удирдагч, Европын холбооны армийн дээд командлагч бөгөөд Америкийн армиас Европт суугаа командлах газрын командлагч Куртис Скапарротти 16-ны өдөр Вилньюст хэлэхдээ, жилийн 365 хоногт Америкийн цэрэг энд байралсаар байх болно гэжээ.

Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, миний бие Литвад айлчилж буй нь Балтын тэнгисийн бүсийн аюулгүй, тогтвортой байдлыг баталгаажуулахын төлөө зүтгэх Америкийн шийдвэр зоригийг харуулж байгаа юм. Америкийн хуурай замын цэргийн 3-р бригадын механикжсан явган цэрэг Литвад 5-р сарын сүүлч болтол байх бөгөөд Миннесотагийн үндэсний хамгаалалтын багийн нэг батальон Америк цэрэг 6-7-р сарын үеэр Литвад ээлжинд очиж "хуйнаас мулталсан илд " нэрэмжит цэргийн сургуулилтад оролцон, 9-р сард 173-р агаарын цэргийн нэг батальон Балтын тэнгисийн бүсэд ээлжинд очих болно гэжээ.

2014 онд Украйны хямрал гарснаас хойш, Америк Балтын тэнгисийн орнуудад цэргийн сургуулилт хийх зэрэг үйл ажиллагаагаа нэмэгдүүлсээр ирсэн юм. Энэ оны эхээр Америкийн нэг бригад цэрэг Польшид хүрсэн байна. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе